Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 2:1 - Ариун Библи 2013

1 Эдгээр нь Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарын олзлон авч одсон цөлөгдөгсдөөс буцаж ирсэн уг аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно.

Onani mutuwo Koperani




Езра 2:1
27 Mawu Ofanana  

Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ.


Ингээд бүх Израиль удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.


Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болох израильчууд болой.


Бүх алт, мөнгөн эд юмс таван мянга дөрвөн зуу байв. Цөлөгдөгсдийг Вавилоноос Иерусалим уруу авчрахдаа Шешбазар энэ бүгдийг хамт аваачив.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


Тэгээд тахилч нар болон левичүүд, мөн Иерусалим болон ойр орчимд нь амьдардаг зарим ардууд, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөр өөрсдийн хотдоо мөн бүх Израиль ч бас өөрсдийн хотуудад амьдарцгаав.


Хаанд мэдүүлсүгэй! Бид Иуда аймагт, аугаа Бурханы өргөөнд очив. Үүнийг дөрвөлжин чулуугаар барьж, ханыг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш зүтгэлтэйгээр явуулж байгаа ба тэдний гараар энэ нь амжилттай урагшилж байна!


Медиа аймгийн төв, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. “Тэмдэглэл:


Олзлолоос ирсэн цөлөгдөгсөд Израилийн Бурханд шатаалт тахил тахив. Бүх Израильд арван хоёр бух, ерэн зургаан хуц, далан долоон хурга, нүглийн тахилын арван хоёр ухна энэ бүгдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон тахив.


Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилчид, левичүүдийг тоочвол, Сераиа, Иеремиа, Езра,


Энэ нь Ахашверошийн өдрүүдэд болов. Ахашверош нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байжээ.


хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд түүнийг хатны титэмтэй нь хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ.


хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдэс болон аймгуудынх нь засаг ноёд өмнө нь байсанд


Уухыг хууль зарлигаар зөвшөөрсөн бөгөөд хязгаарлалт байсангүй. Учир нь хүн бүр тааллаараа байж болно гэж хаан ордныхоо албатуудад тогтоожээ.


Тэгээд тэр цагт буюу Сиван хэмээх гуравдугаар сарын хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудаж, иудейчүүдэд Мордехаин тушаасан бүгдийн дагуу Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийн захирагчид, засаг ноёд болон ноёдод, аймаг бүрийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрийнх нь хэлээр мөн иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэв.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Би Израилийг бэлчээрт нь буцааж авчран тэрээр Кармел ба Башанд бэлчиж, Ефраим болон Гилеадын уулархаг нутагт хүсэл нь хангагдах болно.


Зовлон зүдүүр, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Зон үндэстний дунд суугаад амралт эс олов. Зовол хавчил дунд түүнийг, мөшгөгсөд нь гүйцэж барив.


Өстнүүд нь захирагч болж, Дайснууд нь дэвжив. Гэмт үйлдэл нь тоо томшгүй болсон тул ЭЗЭН түүнийг энэлгэжээ. Хүүхдүүд нь өстнийхөө өмнө Олзныхон болж, туугдан оджээ.


Сион охин минь, хилэнц чинь дууслаа. Тэр чамайг цаашид цөлөхгүй. Едом охин минь, Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно. Нүглүүдийг чинь дэлгэх л болно!


Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана. Тэд тэнд бэлчих болно. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж, Тэдний амжилтыг сэргээнэ.


Захирагч захидлыг уншиж, аль нутгийнх болохыг Паулаас лавлаад, Киликийнх гэдгийг нь мэдэнгүүтээ —


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa