Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Езра 1:1 - Ариун Библи 2013

1 Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан,

Onani mutuwo Koperani




Езра 1:1
23 Mawu Ofanana  

Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, тахилч нар ба левичүүд бас Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг барихын тулд явуулахаар Бурханаас сүнсийг нь хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.


Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.


Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав.


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажилд тэдний гарыг хүчирхэгжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй талхны баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


Кореш хааны анхдугаар онд Кореш хаан зарлиг гаргахдаа «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд, тахил тахидаг газар болгож өргөөг дахин босгогтун, түүний суурийг сэргээгтүн! Түүний өндөр жаран тохой, өргөн жаран тохой байх бөгөөд


Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.


Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал Хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.


Би Корешт «Миний хоньчин, бүх хүслийг минь гүйцэтгэнэ» гээд, Иерусалимд «Чи босгогдоно», Сүмд «Суурь чинь тавигдана» гэж айлддаг.”


Хаадын хуяг дуулгыг алдууруулахаар, Үүдийг нь үл хааж, Өмнө нь хаалгуудыг дэлгэхээр, Өмнө нь үндэстнүүдийг захируулахын тулд Баруун гарыг нь барьсан, Өөрийн тосолсон Корешт ЭЗЭН ийн айлдаж байна.


Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ.


Перс, Етиоп, Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.


Кореш хааны анхдугаар он болтол Даниел тэнд байлаа.


Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.


Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай.


ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.


Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa