Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 9:9 - Ариун Библи 2013

9 Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Энэ нь одоо үеийн төлөөх билэгдэл байлаа. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанараар нь төгс болгож чадахгүй.

Onani mutuwo Koperani




Еврей 9:9
16 Mawu Ofanana  

Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ.


Ингэхлээр хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан.


Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.


Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү дүрслэлээр буцаан авсан юм.


Учир нь хүмүүсийн өмнөөс Бурханы юмсад харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр бэлэг болоод тахилыг нүглээс болж өргөхийн төлөө Бурханд томилогддог.


Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов?


Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Учир нь хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг тахилчид байсан.


Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.


Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa