Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 9:4 - Ариун Библи 2013

4 Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.

Onani mutuwo Koperani




Еврей 9:4
26 Mawu Ofanana  

шижир алтан аяга, чимхүүр, утлагын хул аяганууд, шижир алтан галын хорго мөн өргөөний дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын хаалга болон гол танхимын хаалгануудын алтан нугас зэрэг болой.


Бидний эцэг өвгөдийг Египет нутгаас гаргахдаа тэдэнтэй байгуулсан ЭЗЭНий гэрээг агуулсан авдрыг залах байрыг би тэнд бэлтгэн зэхлээ гэв.


Израильчууд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.


Израилийн хөвгүүд Египетийн нутгаас гарсны дараа тэдэнтэй ЭЗЭНий гэрээ байгуулж байсан Хоребт байхдаа Мосегийн хийсэн хоёр хавтангаас өөр юу ч авдар дотор алга байлаа.


Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Тэгээд Мосе буцаж уулнаас буув. Гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байсан бөгөөд тэдгээр нь хоёр талдаа ар өвөргүй бичигдсэн байлаа.


Мосе Синаи уулнаас бууж ирж байв. Түүнийг бууж ирж байхад гэрчлэлийн хоёр хавтан гарт нь байв. Түүнтэй ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсэнийг Мосе мэдсэнгүй.


Тэгээд тэр хуайс модоор утлагат тахилын ширээг хийсэн ба урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой бөгөөд дөрвөлжин, өндөр нь хоёр тохой мөн эврүүд нь түүнтэй нэгэн цул байв.


гэрчлэлийн авдар ба үүний дамнуургууд мөн эвлэрүүлгийн таг,


Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.


Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна.


Харин Мосед ЭЗЭН —Тэрслэгчдэд тэмдэг болсоор байхын тулд Аароны таягийг гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр Миний эсрэг хандсан тэдний гоншгонооныг чи эцэслэх бөгөөд эс бөгөөс тэд үхнэ гэж айлдав.


Миний сонгох хүний таяг нахиалах бөгөөд тийнхүү чиний эсрэг гонгинолдож байгаа Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би намжаах болно гэв.


Дараа өдөр нь Мосе гэрчлэлийн асар дотор ороход, харагтун, Левийн бүлийн Аароны таяг мөчирлөж, нахиалан цэцэглээд, бүйлсийн жимс боловсорсон байв.


Тэрхүү дөчин өдөр, дөчин шөнийн эцэст ЭЗЭН надад хоёр чулуун хавтан, гэрээний хавтанг өгсөн.


Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй.


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa