16 Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй тогтоогдсон байдаг.
16 Учир нь хаана гэрээс байна, тэнд гэрээслэгчийн үхэл зайлшгүй өргөгдсөн байх ёстой.
Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.
Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.
Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.
Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.
Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан
Тийм учраас Тэрээр шинэ гэрээний зууч мөн. Энэ нь анхны гэрээн дор үйлдсэн зөрчлийг золихын төлөө үхэж, дуудагдсан хүмүүст мөнх өвийн амлалтыг хүлээн авахуулахын тулд болой.
Учир нь гэрээслэгч амьд байхад гэрээс нь хэзээ ч хүчинтэй болохгүй тул үхсэний дараа тэр нь хүчинтэй болох аж.
Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно.