Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 8:5 - Ариун Библи 2013

5 Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ Мосег асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн сануулсанчлан үйлчилдэг. Учир нь Тэр “Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.

Onani mutuwo Koperani




Еврей 8:5
18 Mawu Ofanana  

Бас ЭЗЭНий өргөөний орднууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон ариун өргөлийн эрдэнэсийн сангийн бүх загвар зураг, түүнд сүнсээр байсан бүхнээ өгөв.


Давид —Дээрх зүйлс буюу энэ бүх загварыг ЭЗЭН мутрын бичгээрээ надад ойлгуулан зааж өгсөн юм гэв.


Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.


Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.


Чамд уулан дээр үзүүлсэн хэв маягийн дагуу чи асрыг босго.


Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийг.


Дэнлүүний уран хийц нь алтыг давтаж хийсэн бүтээл бөгөөд сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.


Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.


Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.


Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм.


Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй.


Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.


Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг.


Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй.


Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид хариуд нь «Бидний өвөг эцгүүд, шатаалт тахил юмуу өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд ЭЗЭНий тахилын ширээг хэрхэн хуулсныг хар» гэж хэлнэ” гэлээ.


Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa