Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 8:1 - Ариун Библи 2013

1 Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн.

Onani mutuwo Koperani




Еврей 8:1
21 Mawu Ofanana  

Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.


Умардаас алт мэт гэрэлтэх сүр жавхлан гарч ирж, Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.


Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. Миний Бурхан ЭЗЭН, Та аугаа бөгөөд Цог жавхлан, сүр хүчээр хувцаслажээ.


ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв.


Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой.


Алдар нь Таны авралаар дамжаад агуу их юм. Та түүний дээр алдар, Сүр хүчийг өмсгөсөн.


Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно.


Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав.


Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.


Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа.


Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун талд залрагтун” гэж айлдсан бэ?


Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.


Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв.


Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа.


Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя.


Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa