Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 7:16 - Ариун Библи 2013

16 Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Тэрээр махан биед хамаатай тушаалын хуулийн үндсэн дээр бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм.

Onani mutuwo Koperani




Еврей 7:16
15 Mawu Ofanana  

Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан.


Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс гэгчийн боолчлолд байсан.


Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг таньсан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй язгуур юмсад дахин буцаж очихыг, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?


бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгав. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ.


Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үхсэн л бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж,


Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй.


Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн бол энэ нь улам ч тодорхой юм.


Тиймээс “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэж гэрчилсэн байна.


(үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь “Эзэн андгайлсан бөгөөд Санаагаа өөрчлөхгүй. Чи бол мөнхийн тахилч” гэж айлдсан Нэгэний тангаргаар болсон юм)


Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.


Тэр эцэггүй, эхгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бөгөөд Надад үхлийн ба Үхэгсдийн орны түлхүүр бий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa