Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 5:12 - Ариун Библи 2013

12 Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.

Onani mutuwo Koperani




Еврей 5:12
23 Mawu Ofanana  

Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.


Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


Хүүхдүүд ээ, та нар ирж, Намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье.


Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь “Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, Журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан” гэнэ. Энэ нь тэд явж, гэдрэгээ савж хэмхрээд, Урхинд орж баригдахын тулд болой.


“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.


Есүс —Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд,


Есүс тэдэнд —Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ.


Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэрэлч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд илэрхийллийг тэр хүлээн авсан юм.


Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ.


Харин чуулган дотор хэл ярихуйгаар түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.


Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир болж, харин ухаанаараа төлөвшсөн бай.


Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс гэгчийн боолчлолд байсан.


Эцэст нь ах дүүс минь, Эзэн дотор баярла. Та нарт өнөө л зүйлээ бичих нь надад төвөгтэй биш бөгөөд харин та нарт хамгаалалт болно.


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун.


Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.


Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ.


Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж, төлөвшилд тэмүүлцгээе. Түүнчлэн үхлийн үйлсээсээ гэмших, Бурханд итгэх,


үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртэлээ өсөх юм.


Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa