9 Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.
Улс үндэстнүүдийн ноёд Абрахамын Бурханы ард түмэнтэй хамт цугларчээ. Учир нь дэлхийн бамбайнууд Бурханых Тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн.
Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав.
Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.
Амар тайванд тэрээр орно. Зөв замаар явагч Тэд бүгд хэвтрүүд дээрээ амарна.
Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв.
Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.
Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм.
Тиймээс Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлав” гэсэн байдаг.
Ингэхээр Түүний амралтад орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс эмээцгээе.
Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм.
Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог.
Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.
Та нар урьд нь ард түмэн ч биш байсан бол одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ.
—Одооноос эхлээд, Эзэн дотор үхэгч үхэгсэд нь ерөөлтэй еэ! гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлс нь дагадаг гэж айлдав.
Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.