5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлчүүдэд захируулсангүй.
5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй.
Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.
Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.
Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчийг амссан атлаа
Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.
Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.