Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 2:2 - Ариун Библи 2013

2 Учир нь тэнгэрэлч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа тэрслэл ба дуулгаваргүйдэл нь шударга хариугаа хүртсэн бол,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол,

Onani mutuwo Koperani




Еврей 2:2
29 Mawu Ofanana  

Бурханы тэрэгт цэрэг мянга мянгаар, түм түмээрээ, Эзэн тэдний дунд Синаи ариун газарт.


Мах нь тэдний шүдэн завсар байхын зуурт залгихаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн бөгөөд ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив.


Тэнд гамшгаар үхэгсэд нь Корагийн улмаас үхэгсдээс гадна арван дөрвөн мянга долоон зуу байлаа.


ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв.


Гамшгаар үхэгсэд хорин дөрвөн мянга болжээ.


Та нар хуулийг тэнгэрэлч нараар ирсэн тогтоол гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.


Тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ? Энэ нь зуучийн гараар тэнгэрэлч нараар дамжин тогтоогдсон агаад амласан мөнөөх үрийг иртэл нүгэл хилэнцийн улмаас нэмэгджээ.


ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юмуу шүүгчийг сонсохгүй давлиун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас ёрын мууг ингэж зайлуул.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй аливаа хүн Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭН Бурханы чинь өмнө ёрын муу үйл хийж,


чи тийм ёрын муу үйл хийсэн эрийг эсвэл эмийг хотын гулдан хаалганд аваачиж, тэр эр эсвэл эмийг үхтэл нь чулуугаар шид.


“Энэ хуулийн бүх үгийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Сургаал минь шиврэх бороо, Хэлэх үг минь унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, ургамал ногоон дээр орох аадар мэт билээ.


Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан


Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг.


Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун.


Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.


Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.


Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Үүгээр бид илүү баттай эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гийх хүртэл, харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.


Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa