18 Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.
18 Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.
Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн.
Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.
Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.
Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.
Тэр бүх юмсыг Өөртөө захируулж чадах хүчээрээ дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө.
Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна.
Тэр өөрөө ч мөхөсдөлөөр хүрээлэгдсэн учраас үл мэдэгчийг болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.
сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.
Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд,
Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно.