8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ.
8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.
Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав.
Харин ЭЗЭНий хайр энэрэл Түүнээс эмээгчдийн дээр Мөнхөөс мөнхөд болоод Түүний зөвт байдал Хөвгүүдийн хөвгүүдэд байна.
Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, Үүрдээс үүрд мөнх хүртэл Та Бурхан.
Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт эсвэл Шөнийн манаа адил буюу.
Бурхан, Мосед —Би бол «Би байгаа» юм гэв. Тэгээд Тэр —Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэв.
Эхнээс нь үеийнхнийг дуудан Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? ЭЗЭН Би эхнийх бөгөөд төгсгөлд ч Би Тэр мөн.”
ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.
“ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.
Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байсангүй. Харин Түүний дотор “За” байдаг.
Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг.
Та тэднийг бүтээлэг мэт ороож Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны он жилүүд эс төгсөнө” гэдэг.
Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй.
бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, сүр хүч, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен.
Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс
Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.