Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Еврей 11:9 - Ариун Библи 2013

9 Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан.

Onani mutuwo Koperani




Еврей 11:9
22 Mawu Ofanana  

Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, майхнаа босгожээ. Бетел баруунтаад нь, Аи зүүнтээд нь байв. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.


Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


Тэрээр Негевээс Бетел, тэндээсээ Бетел Аи хоёрын хооронд урьд нь анх майхнаа босгож байсан тэр газартаа хүрэв.


Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


Абрахам сандчин, майхан тийш Сарад —Бушуулаарай! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд


Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Тэнд майхандаа байгаа гэв.


Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног нутаглан суужээ.


Та нарын дунд түр суугч цагаач надад талийгаачаа далд оршуулах нэг оршуулгын газар эзэмшлийг олгоно уу? Би энэ шарилаа тэнд оршуулъя гэжээ.


Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ.


Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв.


Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан, ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.


Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.


Тэр хоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний цагаачилж суугаа нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ.


Иаков, Фараонд —Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв.


Тэгэхэд тэд тоогоор цөөн, дорой бөгөөд Тэнд харь хүмүүс байсан.


Та нар гэр барьж, үр тарьж, усан үзмийн цэцэрлэг суулгаж, эзэмшиж болохгүй. Харин та нар түр оршин сууж байгаа нутагтаа олон өдрийн турш амьдрахын тулд бүхий л өдрүүдийнхээ турш майхнуудад амьдар” гэж хэлсэн билээ.


Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгай өгчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa