Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 9:4 - Ариун Библи 2013

4 Учир нь Мордехаи, хааны өргөөнд агуу нэгэн байсан бөгөөд түүний нэр алдар бүх аймаг даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи гэгч энэ хүн улам бүр өргөмжлөгдсөөр байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов.

Onani mutuwo Koperani




Естер 9:4
14 Mawu Ofanana  

Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид хүчирхэгжин хүчирхэгжсээр, харин Саулын гэр доройтон доройтсоор байлаа.


Түг түмдийн ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.


Ингээд Давидын алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.


Түүний эрх мэдэл, хүч чадлын бүх үйлс мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавьяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Перс болон Медийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.


Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.


ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж Бурханы маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ.


ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе гэгч хүн Египет улсад, Фараоны албат нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.


Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, Бүх дэлхийд тэдний ичгүүрийг Магтаал болон яруу алдраар солино.


Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ.


Ийнхүү ЭЗЭН, Иошуатай хамт байж, түүний алдар суу тэр нутаг даяар тархав.


Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa