Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 9:21 - Ариун Библи 2013

21 жил бүрийн Адар сарын арван дөрөвний өдөр мөн арван тавны өдрийг сахин тэмдэглэхийг үүрэг болгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов.

Onani mutuwo Koperani




Естер 9:21
8 Mawu Ofanana  

Энэ сүм Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар он байлаа.


Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов.


Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов.


Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов.


Тэгээд Мордехаи эдгээрийг тэмдэглүүлж, Ахашверош хааны хол ойрын бүх аймагт амьдрагч бүх иудей хүнд захидлууд илгээн


Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.


жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав.


Пуримийн тухай энэ хоёр дахь захидлыг батлахаар, Абихаилын охин Естер хатан ба иудей Мордехаи нар бүрэн эрх мэдэлтэйгээр бичив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa