Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 8:5 - Ариун Библи 2013

5 ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны нүдний өмнө тааллыг нь олсон бөгөөд энэ хэрэг хаанд зөв санагдан би түүний нүдэнд тааламжит аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманаас хааны бүх аймгууд дахь иудейчүүдийг устгахаар санаачилсан захидлуудыг нь хүчингүй болгох зарлиг бичигдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Дараа нь тэр ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны өмнө тааллыг нь олсон бол, мөн энэ хэрэг хаанд зөв санагдан, би түүний нүдэнд тааламжит болох аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманы санаачилсан, хааны бүх мужууд дахь иудейчүүдийг устгахаар бичсэн захидлуудыг хүчингүй болгох зарлиг бичигдэг.

Onani mutuwo Koperani




Естер 8:5
9 Mawu Ofanana  

Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов.


Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр түүнчлэн үйлдэв.


Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.


хэрэв би хааны нүдний өмнө тааллыг олсон бөгөөд хэрэв хаан миний гуйсныг өгч, миний хүссэнийг хийхийг таалбал, хаан Хаман нар миний тэдэнд бэлдэх найранд ирэг! Маргааш би хааны айлдсаныг хийнэ гэв.


Тэгэхэд хатан Естер ийн хариулав. —Хаантан минь, хэрэв би таны нүднээ тааллыг тань олсон бөгөөд хаан үүнийг таалбал, гуйлтын минь хариуд миний амийг надад өгч, хүсэлтийн минь хариуд ард түмнийг минь надад өгөөч!


Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.


Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв.


Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв таны нүднээ би тааллыг олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” гэсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм гэж хариулав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa