16 Иудейчүүдэд гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв.
16 Иудейчүүдийн хувьд энэ нь гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв.
Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.
Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов.
Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт Чигч шударга хүмүүсийн төлөө Харанхуйд гэрэл цацарна.
ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн. Тахилын ширээний эвэрт тахилыг уяагаар холбогтун.
Дэнлүүг минь Та асаадаг билээ. Миний Бурхан ЭЗЭН Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ.
Ингэсэн нь би дуугүй байлгүй Сэтгэлээрээ Танд магтаалыг Дуулахын тулд болой Бурхан ЭЗЭН минь, Танд би мөнхөд талархана.
Зөвт хүнд гэрэл, Чигч шударга зүрхтэй хүнд баяр хөөр таригдсан.
Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах.
Зөвтүүд амжилт олох нь агуу алдар суу Буруутууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.
ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.