Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 8:10 - Ариун Библи 2013

10 Тэрээр хаан Ахашверошийн нэр дээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэгээд тэр хаан Ахашверошийн нэр дээр зарлигийг бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв.

Onani mutuwo Koperani




Естер 8:10
13 Mawu Ofanana  

Иезебел, Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.


Бас адуу болон тэрэгний морьдод арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байгаа газартаа нийлүүлж байв.


Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн. Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно.


Одоо та нар хааны нэр дээр иудейчүүдэд хандан хүссэнээ бичиж, хааны тамгат бөгжөөр лацад! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр лацадсан зарлиг нь хүчингүй болдоггүй.


Миний өдрүүд ямар ч гүйгчээс илүү хурдан урсана. Тэд зугтан одож, сайныг эс үзнэ.


Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ?


Үй олон тэмээ, Мидиан болон Ефагийн торомнууд чамайг бүрхэнэ. Тэд бүгд Шебагаас ирнэ. Тэд алт хийгээд гүгэл авчран ЭЗЭНий магтаалыг тунхаглана.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна.


“Би бузарлагдаагүй, би Баал бүрийн хойноос яваагүй” гэж Чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх замаа хараач! Юу хийснээ мэдэж ав, чи! Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,


Чамаар Би морийг унаачтай нь нураадаг, Чамаар Би тэргийг хөлөглөгчтэй нь нураадаг,


Небухаднезар хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд —Та нарт амар амгалан бялхах болтугай!


Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa