Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 7:9 - Ариун Библи 2013

9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаанд сайныг өгүүлсэн Мордехаид бэлдсэн Хаманы тавин тохой өндөр дүүжлүүр нь Хаманы гэрийн дэргэд байна! гэхэд хаан —Түүн дээр өөрийг нь дүүжил! гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан —Түүн дээр түүнийг дүүжил! гэв.

Onani mutuwo Koperani




Естер 7:9
20 Mawu Ofanana  

Иехү цонх уруу толгойгоо өргөн —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа,


Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.


Хаан Ахашверошийн аминд хүрэхийг санаархсан, босгоны сахиул хоёр тайган Бигтан, Тереш нарын талаар Мордехаи хэрхэн мэдээлсэн тухай тэнд бичигдсэн байсныг олов.


Тэгэхэд Естер хатан болон иудей хүн Мордехаид Ахашверош хаан ийн хэлэв. —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн.


Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав.


Намайг өнгөрөн одтол Буруутыг өөрийнх нь торонд унагаач!


Мэдээгүй байхад нь Сүйрлийг түүнд ирүүлж, Нууцаар тавьсан тор нь Өөрийг нь бариг. Сүйрэлд түүнийг унагаагаач!


Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж! Тэд гэнэтийн аймшгаар Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!


Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.


Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Давид гүйн очоод тэр филист хүний дээр гарч түүний илдийг хуйнаас нь сугалан авч түүнийг алаад толгойг нь тас цавчив. Өөрсдийн тэргүүлэгч дайчин эр үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa