Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 7:8 - Ариун Библи 2013

8 Тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд, Естерийн налан хажуулдсан буйдан дээр Хаман унасан байлаа. Тэгээд хаан —Миний өргөөнд, тэр бүр намайг байхад хатныг хүчирхийлэх нь үү? гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хаманы нүүрийг бүтээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд Хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан —Миний ордонд, тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд тэд Хаманы нүүрийг бүтээв.

Onani mutuwo Koperani




Естер 7:8
9 Mawu Ofanana  

Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдээс эгэл дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв.


Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа.


Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Газар дэлхий буруутуудын гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв Тэр л биш бол Өөр хэн байх билээ?


Үзэгтүн, хүн ээ! ЭЗЭН чамайг хол чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базах гэж байна.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр шийр, чихний тасархайг булаан авах шиг Самарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булан, дэвсгэрийн тасархайтай нь булаан авч одох болно.


Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa