Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 7:10 - Ариун Библи 2013

10 Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.

Onani mutuwo Koperani




Естер 7:10
22 Mawu Ofanana  

Бас Иосефын тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчинг тэр дүүжилжээ.


Эдгээрийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэрээр Ваштийг, түүний юу хийснийг мөн түүний эсрэг юу зарлигласнаа санав.


Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амийнхаа төлөө гуйхаар үлдэв.


Тэгээд хаан ордны цэцэрлэгээс найрын өргөөнд буцаж ирэхэд, Естерийн налан хажуулдсан буйдан дээр Хаман унасан байлаа. Тэгээд хаан —Миний өргөөнд, тэр бүр намайг байхад хатныг хүчирхийлэх нь үү? гэв. Хааны амнаас энэ үгс гармагц тэд Хаманы нүүрийг бүтээв.


Тэгэхэд Естер хатан болон иудей хүн Мордехаид Ахашверош хаан ийн хэлэв. —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн.


Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.


Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав.


Учир нь тэрээр хөлөөрөө торонд унагаагдсан бөгөөд тэрээр сараалжин урхин дээр алхдаг аж.


Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд Шөнийн үзэгдэл мэтээр тэрээр замхарч алга болно.


Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно


Хорон муу төлөвлөгөө нь Өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.


Тэр тэдний цөв мууг Өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг хорон муугийнх нь дотор устгана. Бурхан ЭЗЭН маань тэднийг устгана.


Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох. Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх.


Зөвт нь зовлон шаналангаас гарч, Буруут нь түүний оронд орму.


Өрөөлд ухсан нүхэндээ өөрөө унах. Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь буух.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ийнхүү уур минь гүйцэж, Би тэднээр хилэнгээ хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би зүтгэл дотроо айлдсаныг Намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно.


Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.


Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай.


Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.


Самсон тэдэнд —Та нар ийм юм хийж байгаа юм бол би та нараас өшөө авсны дараа л сална даа, амлая гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa