Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 4:14 - Ариун Библи 2013

14 Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?

Onani mutuwo Koperani




Естер 4:14
31 Mawu Ofanana  

Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.


ЭЗЭН, Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Израилийн хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв “Энэ өдөр зовлон шаналан, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадал алга.


Бид хэдийгээр боол ч, биднийг боолчлолд байсан ч Бурхан маань биднийг орхилгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд энэрэл хайраа үзүүлэн биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон түүний нурангийг сэргээн бидэнд Иуда болон Иерусалимын хамгаалах даланг өгчээ.


Гэвч би —Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь сүм уруу ороод амиа аварч чадах уу? Би орохгүй гэж хэлэв.


Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.


Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов.


Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм.


тэр тэдэнд Естерт ийн хариул гэв. —Хааны өргөөнд байгаа чи бүх иудей хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана.


Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариул гэж хэлэв. —


Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрөлгүй, Харин уй гашуугаар намайг дүүргэдэг.


Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг,


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана. ЭЗЭНий зарц нарын өв нь энэ бөгөөд Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь та нарыг дунд нь тараасан үндэстнүүдээ Би бүрэн устгах бөгөөд Зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, Чамайг яав ч шийтгэлгүй орхихгүй»


Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг Би бүрэн устгана, Чамайг харин Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна.


Би Иаковтай байгуулсан гэрээг санана. Бас Исаактай байгуулсан гэрээгээ мөн Абрахамтай байгуулсан гэрээгээ ч санана, бас энэ газрыг ч Би санах болно.


Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.


Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Тэгэхэд филистчүүд —Хэн энэ хэргийг үйлдэв? гэцгээсэнд —Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь булаан авч өөрийнх нь хуримын дагуулд өгчихсөн юм гэв. Иймээс филистчүүд өгсөж ирээд өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.


Учир нь ЭЗЭН аугаа нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг хөсөр хаяхгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохыг таалав.


Харин Давид —Би яасан юм бэ? Зөвхөн асуусан шүү дээ гэж хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa