Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 3:8 - Ариун Библи 2013

8 Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Тэгээд Ахашверош хаанд Хаман ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх мужын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахидаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой.

Onani mutuwo Koperani




Естер 3:8
25 Mawu Ofanana  

Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг заргын бичиг бичив.


Зарц Моседоо тушаан айлдсан үгээ Та санаач. Та “Хэрэв та нар үнэнч бус байвал Би та нарыг ард түмнүүдийн дунд тараана.


Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. Тэгээд хааны сан хөмрөгт оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт би арван мянган талант мөнгийг тушаана гэв.


Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав.


“Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр урагаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»”


Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед та нараас үндэстнүүдийн дунд илднээс зугтаагсад байх болно.


Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.


Тэгэхэд тэд хаанд хариулан, —Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв.


Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


Хадны оройгоос би түүнийг харж, толгодын дээрээс би түүнийг ажигласан. Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй, Ангид орших ард түмэн байна.


иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу?


Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.


Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л үүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөж, чамайг тараан цацсан бүх улс үндэстний дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.


«Би тэднийг тасчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би хэлсэн.


ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.


Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.


Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Ази болон Битунд тархсан, түр суурьшигч нарт.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa