Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 3:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ.

Onani mutuwo Koperani




Естер 3:12
12 Mawu Ofanana  

Иезебел, Ахабын нэрээр захидлууд бичээд, тамгаар нь лацдан Наботтай хамт хотод нь амьдарч байсан ахмадуудад болон язгууртнуудад эдгээр захидлуудыг илгээв.


Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.


Тэрээр хааны бүх аймагт, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр, эр хүн бүр гэртээ эзэн байж, төрөлх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн захидлуудыг илгээв.


Хаан, Хаманд —Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Тааллаар тэдэнд үйлдэгтүн гэв.


Хаманаас авсан тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер, Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.


жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав.


Аяа хаантан, та бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүр түрүүлгээ унаж, алтан хөрөгт мөргөх зарлиг гаргасан билээ.


Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв.


Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд —Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв.


Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай.


Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa