Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Естер 2:23 - Ариун Библи 2013

23 Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Хуйвалдааныг шалгаж, үнэн байсан нь мэдэгдэхэд, тэд хоёул дүүжлүүрт дүүжлэгдэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.

Onani mutuwo Koperani




Естер 2:23
11 Mawu Ofanana  

Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв.


Бас Иосефын тэдэнд тайлсан ёсоор ахлах талхчинг тэр дүүжилжээ.


Ингэх нь таны эцэг өвгөдийн тоймын номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тоймын номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ.


Түүний эрх мэдэл, хүч чадлын бүх үйлс мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавьяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Перс болон Медийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Тэгтэл түүний эхнэр Зереш болон бүх анд нөхөр нь түүнд —Тавин тохой өндөр дүүжлүүр хийлгээд, Мордехаиг түүн дээр дүүжлэхийг хаанаас өглөө гуй. Тэгээд хаантай хамт найранд санаа амар оч! гэж хэлэхэд энэ үг Хаманд таалагдаж, тэрээр дүүжлүүр хийлгэв.


Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр өдрийн хэрэг явдлын тойм номыг авчрахыг тушаасанд тэдгээрийг хааны өмнө уншив.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ.


Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa