Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 9:6 - Ариун Библи 2013

6 Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 9:6
32 Mawu Ofanana  

Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.


Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ.


Адамын уг угсаа ийм билээ. Бурхан, хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр,


Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.


Тиймээс одоо түүнийг шийтгэлгүй бүү орхигтун. Чи ухаантай хүн учир түүнийг яахаа мэднэ. Түүний буурал толгой Үхэгсдийн оронд цустай очих ёстой юм гэв.


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Ингээд тэд түүнийг баривчлан хааны өргөөний адууны хаалганы үүдээр гаргаж тэнд тэрээр хороогдов.


Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг хааны өргөөнд илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов.


Зарц нар нь түүний эсрэг хуйвалдаж, түүнийг гэрт нь алав.


Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.


Чи хүн бүү ал.


Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодол Ийм хүнийг бүү дэмж.


Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг,


ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг.


Аливаа хүмүүний амийг хэн нэгэн нь хороох аваас үхэх ёстой.


Гэвч нэг нь нөгөөгөө төмөр зүйлээр цохисноос болж өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


Алуурчныг цусан өшөө авагчийн гараас хотол түмэн аварч, зугтан очсон хоргодох хотод хотол түмэн үүнийг буцаах ёстой. Тэр хүн, ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг өөд болтол тэнд амьдрах ажгуу.


Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй.


Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө.


Тэр таны сайн сайхны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та муу муухайг үйлдвэл айгтун. Илдийг тэр дэмий зүүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөө авагч, Түүний үйлчлэгч мөн.


Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эм хүн эр хүний алдар юм.


Харин хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран босож амийг нь цохин хөнөөснөөр нөгөө хүн нь үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол


Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг.


Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.


Ингэж өөрийнхөө далан ах дүүг алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь буцаан буулгав.


Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa