Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 9:5 - Ариун Библи 2013

5 Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 9:5
26 Mawu Ofanana  

Реубен бусдадаа —Тэр хөвгүүнд битгий нүгэл үйлд гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Харагтун, одоо түүний цус нэхэгдэж байна гэж хэлжээ.


Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.


Тэгэхээр түүний буурал толгойг Үхэгсдийн орон уруу амар тайван явуулах учиргүйг чи мэргэн ухаанаараа шийд.


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан хайр энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй түүний хүүг алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай гэжээ.


Зарц нар нь түүний эсрэг хуйвалдаж, түүнийг гэрт нь алав.


Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгон өргөмжилжээ.


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Зовогсдын хашхирахыг Тэрээр үл мартдаг.


Чи хүн бүү ал.


Хүн цохиод тэр нь үхвэл цохисон нь алуулах ёстой.


Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.


Аливаа хүмүүний амийг хэн нэгэн нь хороох аваас үхэх ёстой.


Амьтныг алсан хүн үүнийг нөхөн төлнө. Харин хүн алсан нэгэн нь үхэх ёстой.


Гэвч нэг нь нөгөөгөө төмөр зүйлээр цохисноос болж өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


Хэрэв хүнийг үхүүлж болохоор чулуу гартаа барин нэг нь нөгөөгөө цохиж, өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


Эсвэл хүнийг үхүүлж болохоор модон багаж гартаа барин нэг нь нөгөөгөө цохиж, өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой.


эсвэл өс хонзон санан түүнийг гараараа цохисон бөгөөд өнөөх хүн үхэх аваас түүнийг цохисон нэгэн нь алуурчин мөн тул заавал үхэх ёстой. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг ална.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ.


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь,


Харин хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран босож амийг нь цохин хөнөөснөөр нөгөө хүн нь үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол


тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг алуулах ёстой.


Ингэж өөрийнхөө далан ах дүүг алж, эцэгтээ үйлдсэн Абимелехийн бузар мууг Бурхан өөрт нь буцаан буулгав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa