16 Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад бүхээгнээс гар.
16 Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.
ЭЗЭН, Ноад —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор.
Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь бүхээгтээ оров.
Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас бүхээгтээ оржээ.
Бурхан, Ноад —
Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв.
Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.
Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.
Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.
Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.