Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 49:8 - Ариун Библи 2013

8 Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн мөргөх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.

Onani mutuwo Koperani




Эхлэл 49:8
38 Mawu Ofanana  

Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй.


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)


Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд Иошуа Израилийн бүх эрсийг дуудан, өөртэйгөө хамт явсан цэргийн жанжингуудад —Нааш ирж, энэ хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа.


Иудагийн тухайд тэр ингэж хэлэв. —Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч, Өөрийнх нь ард түмэнд түүнийг аваачаач! Өөрийнхөө төлөө тэр гараараа тулалдсан, Өстнөө дарахад нь Та туслах болтугай!


Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.


Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна.


Чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж, худал хуурмагийг төлгөлсөөр, тэд чамайг өдөр нь ирж шийтгэлийн цаг нь болсон эдгээр бузар буруутуудын хүзүүн дээр байрлуулж байна.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Бурхан Иудад мэдэгдсэн байна. Түүний нэр Израильд аугаа.


Хэдий тийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон Иерусалимд ирцгээв.


Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотод цэргийн хүчин тавьж, эцэг Асагийнхаа эзлэн авсан Иудагийн газарт болон Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулжээ.


Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав.


Иудагаас гаралтай, том бамбай, жад үүрсэн гурван зуун мянган цэрэг мөн Бениаминаас гаралтай, бамбай, нум сум эзэмшсэн хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан бөгөөд эд бүгд эрэлхэг хүчтэнүүд байлаа.


Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын дүнг хаанд өгөв. Израильд илд агсагч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийнх таван зуун мянган эрс байв.


Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Израилийн хөвгүүд босон, Бетелд очиж Бурханаас асуув. —Израилийн хөвгүүд Бениамины хөвгүүдийн эсрэг тулалдахад бидний хэн нь түрүүнд явах вэ? гэсэнд —Иуда түрүүнд гэж ЭЗЭН айлдав.


Эдгээр нь тоолуулсан хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.


Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Амминадабын хүү Нахшон дайчдынх нь захирагч байв.


Иуда овгоос тоолуулсан эрс далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.


Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ. Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.


Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Иудагийн хөвгүүд ургийнхаа дагуу Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.


Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.


Иудагийн хөвгүүдийн овог, түүний бүх ургийн өвийг бүл хотоор нь тоочвол:


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa