2 Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!
Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч
Хүүхдүүд ээ, та нар ирж, Намайг сонс. Та нарт ЭЗЭНээс эмээхүйг Би зааж өгье.
Амийг хүсэмжилдэг бөгөөд Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?
Төрсөн эцгээ сонс, Өтөлсөн эхээ анзаар.
Зүрхээ, хүү минь надад өг Замыг минь ажиглаад нүд чинь баясна.
Хүү минь, мэргэн ухааныг минь анхаарч, Ухаан бодролд минь чих тавигтун.
Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь. Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь.
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.
Иймд хөвгүүд минь, намайг сонс. Амнаас гарах үгэнд минь анхааралаа хандуул.
Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун, Замыг минь сахигсад ерөөлтэй еэ.
Бүгдээрээ цуглаж, сонсогтун. Хэн нь эдгээрийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж, Мутар нь халдеичуудын эсрэг байна.