Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 48:4 - Ариун Библи 2013

4 Тэрээр надад “Харагтун, Би чамайг үржүүлж, олшруулах болно. Би үй олон ард түмнийг чамаас бий болгож, энэ газрыг чиний үр удамд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэрээр надад “Би чамайг өнөр өтгөн болгож үржүүлнэ. Би чамаас олон үндэстэн бий болгож, энэ газрыг чиний үр хүүхдүүдэд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.

Onani mutuwo Koperani




Эхлэл 48:4
20 Mawu Ofanana  

Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


Чиний гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч заавал хозлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно.


Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.


Чиний цагаачилж суугаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний дараах үр удамд чинь Би үүрдийн өмч болгон өгөөд, тэдний Бурхан нь болно гэв.


Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.


Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх газрыг чиний үр удамд өгнө. Газар дэлхийн бүх үндэстэн чиний үр удмаар дамжин ерөөгдөх болно.


Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай.


Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр удмыг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн билээ гэв.


Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи үржигтүн, олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Хаад бас чамаас төрж гарах болно.


Бурхан —Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно.


Израильчууд Египет нутагт, Гошен газар нутаглан сууж, тэд тэндээ суурьшиж, үржин маш их олшров.


Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв, Умайн үр жимс нь шагнал болой.


Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.


Гэвч Израилийн хөвгүүд үржиж, өнөржин олширч, улам хүчтэй болсоор тэд тэр газрыг дүүргэв.


Зарц Иаковтаа Миний өгсөн нутагт буюу эцэг өвгөдийн чинь амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд хөвгүүд, хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд ноён нь болно.


Учир нь Би та нарын зүг нүүрээ харуулж, та нарыг үржүүлж, олшруулна. Би та нартай байгуулсан гэрээгээ батжуулах болно.


Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоогоор Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa