Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 47:9 - Ариун Библи 2013

9 Иаков, Фараонд —Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Иаков Фараонд —Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 47:9
29 Mawu Ofanana  

Арпахшадыг төрүүлснээс хойш Шем таван зуун жил амьдарч бас үр хүүхдүүд төрүүлжээ.


Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.


Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, түүний амьдралын хоногууд зуун дөчин долоон жил болов.


Фараон, Иаковаас —Таны нас сүүдэр хэд вэ? гэж асуусанд


Метусела есөн зуун жаран есөн нас наслаад үхэв.


Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биед гүгэл хийгээд, түүнийг Египетэд авсанд хийжээ.


Бид бүх эцэг өвгөдийнхөө адил Таны өмнө ирмэл хүмүүс бөгөөд түр суугчид билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямар ч найдвар алга.


Эмэгтэйгээс төрдөг хүн гэгчийн Өдрүүд цөөн, үймээн бэрхшээлээр дүүрэн


Би газар дэлхийд ирмэл хүн билээ. Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач!


Миний аян замын өргөөнд Таны зарлигууд миний дуу юм.


ЭЗЭН, залбирлыг минь сонсож, Хашхирах дуунд минь чих тавиач, Нулимсанд минь бүү дуугүй байгаач! Би Таны хувьд ирмэл хүн, Бүх эцэг өвгөдийнхөө адил түр суугч болой


Намайг одож, алга болохоос өмнө Намайг дахин баярлаг хэмээн Надаас Та харцаа салгаач!”


Харагтун, Та өдрүүдийг минь Алгын чинээхэн болгосон, Амьдралын минь хугацаа Таны өмнө юу ч биш. Үнэндээ хүн бүр хамгийн сайн үедээ ч Зүгээр л нэг амьсгал буюу. Села


Би мөн тэдэнд Канаан нутгийг, хэрэн хэсээд цагаачилж суугаа нутгийг нь өгөхөөр гэрээгээ тэдэнтэй байгуулсан.


Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байлаа.


Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа Эзэнээс хол буйгаа мэддэг.


Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.


Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна.


Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.


Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван насандаа өөд болов.


Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa