2 Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.
Иосеф тэднийг орхин гарч, уйлав. Дараа нь тэрээр тэдэн дээр эргэж ирээд, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж, тэдний нүдний өмнө хүлж орхив.
Иосеф дүүгээ хараад сэтгэл нь ихэд уяраад, уйлах газар хайж яаран гарав. Тэгээд тэрээр өрөөндөө орж тэнд уйлав.
дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.
Иосеф бас ах нараа үнсээд тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.
Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.
“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.
Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.
Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав.
Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв.
ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж соёрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдаж —