Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 45:1 - Ариун Библи 2013

1 Иосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд —Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд, —Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй.

Onani mutuwo Koperani




Эхлэл 45:1
12 Mawu Ofanana  

Иосеф тэднийг орхин гарч, уйлав. Дараа нь тэрээр тэдэн дээр эргэж ирээд, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж, тэдний нүдний өмнө хүлж орхив.


Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гай зовлонг надад бүү харуулаач гэв.


Эл явдлыг Гатад бүү мэдээл, Ашкелоны гудамжинд ч бүү тунхаглуул. Эс бөгөөс филистчүүдийн охидыг баярлуулах гэж үү, Хозлуулаагүйчүүдийн охидыг хөөргөх гэж үү.


Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч Амнон идэхээс татгалзав. Амнон —Цөмөөрөө эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав.


Би удаан хугацаагаар дуугаа хурааж, биеэ барилаа. Одоо Би төрөх гэж байгаа эмэгтэй мэт хашхирч, Хоосруулан сүйтгэж, бүхнийг залгих болно.


Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн Шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, Би тэсвэрлэж чадахгүй болно.


Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг.


бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов.


Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдсэн.


зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa