Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 43:9 - Ариун Библи 2013

9 Би түүнийг бүрэн хариуцна. Та миний гараас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчирч өмнө тань тавихгүй бол би таны өмнө бүх өдрүүдэд нүгэлтэн болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Би түүнийг бүрэн хариуцна. Та надаас түүнийг нэхэж болно. Хэрэв би түүнийг танд авчран өгөхгүй бол, би таны өмнө үүрд гэмтэн болно.

Onani mutuwo Koperani




Эхлэл 43:9
16 Mawu Ofanana  

Сэгчүүлж тасчуулсныг нь танд авчралгүй би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.


Тэгтэл Реубен эцэгтээ —Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгачих, би түүнийг танд буцааж авчирна гэсэнд


Хэрэв бид хойшлуулаагүй бол одоо аль хэдийнэ хоёр ч удаа яваад ирэх байсан гэв.


Тэгвэл та нарын амь-цусыг Би заавал нэхнэ. Амьтан бүрээс өөрөөс нь үүнийг Би нэхнэ. Хүний гараас, ах дүү бүрийнх нь гараас ч хүний амийг Би нэхнэ.


Харин Текоагийн эмэгтэй, хаанд —Хаан эзэн минь ээ, хилэнц нь над дээр болон эцгийн минь гэр дээр бууг. Харин хаан хийгээд түүний сэнтий нь гэмгүй гэв.


Эс тэгвэл миний хаан эзэн та эцэг өвгөдийнхөө хамт нойрсох цагт би, бас миний хүү Соломон гэмтнүүд хэмээгдэнэ шүү дээ гэв.


Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач. Миний батлан даагч болох хэн байна вэ?


Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.


Би буруутад “Чи заавал үхнэ” гэж айлдах үед хэрэв чи түүнд сэрэмжлүүлэхгүй эсвэл амьд байхын төлөө буруу замаасаа эргэхийг нь түүнд сэрэмжлүүлж хэлэхгүй аваас тэрхүү буруут нь хилэнц дотроо үхэх болно. Харин түүний цусыг Би чиний гараас нэхнэ.


Дахиад, хэрэв зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж гажуудал үйлдэх бөгөөд Би түүний өмнө бүдрэх чулуу тавих аваас тэр үхэх болно. Чи түүнд сэрэмжлүүлээгүй учир тэрээр нүглийнхээ дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би гараас чинь нэхнэ.


Гэвч харуул нь илд ирж буйг хараад бүрээ татахгүй, ард түмнийг сэрэмжлүүлэхгүй байваас илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр нэгэн хилэнцийнхээ төлөө авагдана. Харин цусыг нь Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл.


Би буруут хүнд “Буруут чи заавал үхэх болно” гэж айлдах үед чи тэр буруут хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлэхгүй аваас тэр буруут хүн хилэнцийнхээ дотор үхэх юм. Харин түүний цусыг Би гараас чинь нэхнэ.


Энэ нь ертөнцийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.


тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa