Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 42:6 - Ариун Библи 2013

6 Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 42:6
19 Mawu Ofanana  

нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —


Хоёр тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот, Содомын гулдан хаалган дээр сууж байснаа тэднийг харж, босон угтаад, нүүрээрээ газарт доош мэхийв. Тэрээр —Харагтун,


Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есавдаа дөхөж очив.


Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө —Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ.


Иосефын хэлсэн ёсоор өлсгөлөнгийн долоон жил эхэлжээ. Бүх нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг талх тариатай байжээ.


Улс орон бүхэн үр тариа худалдаж авахын тулд Египет уруу Иосеф дээр ирэв. Учир нь дэлхий даяар бэрх өлсгөлөн болж байлаа.


Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв.


Тэгээд эцэгтээ —Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков тэдэнд итгээгүй тул түүний зүрх шимширлээ.


Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ.


Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ авч, газарт сөгдөн мөргөв.


Үр тариагаа нууцалдаг нэгнийг хүмүүс зүхнэ. Үүнийгээ харин худалдагчийн толгой дээр ерөөл оршино.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa