Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 41:8 - Ариун Библи 2013

8 Өглөө нь түүний сүнс тавгүйтэж, тэрээр зарлага явуулан Египетийн мэргэ төлгөчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Өглөө нь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.

Onani mutuwo Koperani




Эхлэл 41:8
39 Mawu Ofanana  

Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад, үзэгтүн, тэд их гунигтай байв.


тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.


Фараон, Иосефт —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд тайлж чаддаг гэж би сая сонслоо гэв.


Тэгээд тэр нарийхан түрүүнүүд долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэ төлгөчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадах хүн нэг ч байсангүй гэв.


Тэгээд тэр нарийхан долоон түрүү нь өтгөн бүтэн долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл, харагтун, тэр нь зүүд байлаа.


ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.


Фараон ч бас мэргэд ба илбэчдийг дуудав. Египетийн илбэчид ч бас илбээрээ нэгэн адил үйлдэв.


Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа.


Илбэчид ч буглаат хатгинаас болоод Мосегийн өмнө зогсож чадсангүй. Учир нь илбэчидэд, бүх египет хүнд буглаат хатги халдсан болой.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.


Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, Ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


Небухаднезар хаан миний үзсэн зүүд энэ юм. Миний хаанчлалын мэргэдээс хэн нь ч үүний тайллыг надад мэдүүлж чадаагүй болохоор одоо Белтешазар чи үүний тайллыг хэлж өг. Ариун бурхдын сүнс чамд байгаа учир харин чи чадна хэмээв.”


Тэгэхэд Белтешазар нэртэй Даниелын бодлууд нь түүнийг түгшээн тэрээр хэсэг зуур гайхшрав. Хаан түүнд “Белтешазар аа, энэ зүүд ба тайлал нь чамайг бүү түгшээг” гэсэнд Белтешазар хариулан “Эзэн минь, энэ зүүд таныг үзэн ядагчдад, тайлал нь таны дайснуудад хэрэгждэг ч болоосой.


Намайг хиртхийлгэсэн нэгэн зүүд би зүүдлэв. Тэрхүү орон дахь төсөөлөл, толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.


Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны хамаг мэргэдийг миний өмнө авчрах зарлиг би гаргав.


Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлгөчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.


Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Эцгийн тань өдрүүдэд тэр хүнд саруул ухаан, оюун билиг ба бурхдын мэргэн ухаантай адил мэргэн ухаан байгаа нь олдсон. Небухаднезар хаан, хаан эцэг тань зурхайч, илбэчин, халдеи ба төлгөч нарын ахлагчаар томилж байсан,


Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.


Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашив. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд учрыг нь тайлбарлах хэн ч байгаагүй.


Сүнс дуудагчид уруу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би.


Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой.


Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотноо Есүсийг төрсний дараа, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд —


Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.


Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ.


Учир нь “Би мэргэдийн мэргэнийг мөхөөж, Ухаантнуудын ухааныг үгүй болгоно” гэж бичигдсэн байдаг.


Филистчүүд тахилчид ба мэргэч төлгөчдийг дуудан —Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь хэрхэн буцааж илгээхийг бидэнд мэдүүлж өгөөч гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa