Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 41:57 - Ариун Библи 2013

57 Улс орон бүхэн үр тариа худалдаж авахын тулд Египет уруу Иосеф дээр ирэв. Учир нь дэлхий даяар бэрх өлсгөлөн болж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

57 Улс орон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 41:57
11 Mawu Ofanana  

Тэр газарт нь ган гачиг болов. Абрам Египетэд цагаачлахаар уруудан явлаа. Учир нь тэр нутаг нь маш их ган гачигтай байв.


Иосефын хэлсэн ёсоор өлсгөлөнгийн долоон жил эхэлжээ. Бүх нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг талх тариатай байжээ.


Тэгээд нутаг орон даяар өлсгөлөн болж, Иосеф бүх агуулахыг нээж, египетчүүдэд худалджээ. Египет нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ.


Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж —Та нар яагаад бие биенээ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв.


Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа худалдаж авахаар ирэгсдийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ.


Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Тэр нутаг бэрх өлсгөлөнд нэрвэгджээ.


Египет болон Канаан нутгийнхны үр тариа худалдаж авсан бүх мөнгийг Иосеф цуглуулав. Тэгээд Иосеф мөнгийг Фараоны ордонд авчрав.


Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.


Эс бөгөөс Таны биднийг гаргаж авсан тэр нутгийнхан «ЭЗЭН тэднийг амласан газартаа аваачих чадалгүй бөгөөд Тэр тэднийг үзэн ядсан учраас тэднийг цөлд алахаар авчирсан» гэж хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa