Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 41:51 - Ариун Библи 2013

51 Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, миний хамаг зовлон хийгээд эцгийн минь гэрийг бүхэлд нь надад мартуулсан юм” гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

51 Иосеф ууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм” гэжээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 41:51
19 Mawu Ofanana  

дараа нь ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, нутаг орныг өлсгөлөн туйлдуулах болно.


Өлсгөлөнгийн жилээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.


Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.


Түүнээс хойно нэгэн хүн, Иосефт —Харагтун, эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив. —


Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.


Чи зовлонг мартах бөгөөд урсан одох ус мэт энэ нь санагдах болно.


Уй гашууг минь Та Бүжиг болгож эргүүлсэн. Та тааран хувцсыг минь тайлан Баяр хөөрийг надад бүслүүлсэн.


Түүний хилэн агшин зуурынх, Таалал ивээл нь насан туршийнх. Шөнөд уйлаан байж болох ч, Өглөөд баярын уухай ирдэг.


Сонс, охин оо, хараад чихээ тавь. Ард түмнээ хийгээд эцгийнхээ гэрийг март.


Ядуу зүдүүгээ мартан ууг. Зовлон зүдүүрээ дахиж бүү дурсаг.


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь үнэний Бурханаар ерөөгдөнө. Дэлхий дээр тангараглагч нь үнэний Бурханаар тангараглана. Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж, Нүднээс минь нууцлагджээ.


Иосефын хөвгүүд ургийнхаа дагуу Манассе, Ефраим нар байлаа.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, Түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд Түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим гэсэн хоёр овог болсон байв. Харин левичүүдэд хувь болгон газар нутаг таслан өгөхийн оронд зөвхөн суух хотууд, мал сүрэг бэлчих хэрэгцээний газрыг л тэдэнд өгчээ.


Манассе Иосефын ууган хүү тул түүний овогт газар нутгийг бас хуваарилан өгөв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан учир түүнд Башан Гилеад хоёрыг өгөв.


Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход нэгэн хөвгүүн төрүүлэв. —Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гээд түүнийг Самуел гэж нэрлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa