6 ЭЗЭН, Каинд —Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ?
6 ЭЗЭН Каинд хандаж —Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?
Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.
Түргэн уур мунхагийг алж, Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.
“Хүрээд ир, тэгээд хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч цасан адил цагаан болно. Хүрэн лугаа улаан боловч ноос лугаа адил болно.
Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Надаас ямар шударга бус зүйл олсон болоод Надаас та нарын эцэг өвгөд холдож Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?
Харин ЭЗЭН —Уурлах чинь зөв үү? гэжээ.
Тэгэхэд Бурхан, Ионад —Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона —Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв.
Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ.