7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв.
7 Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж, —Надтай унтаач хэмээн гуйв.
Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.
Амнонд идүүлэхээр авчиртал, Амнон түүнийг хүчээр тэвэрч —Дүү минь, надтай унт гэв.
Нүдтэйгээ би гэрээ хийсэн билээ. Тэгээд яаж би онгон охиныг хүсэмжлэн харж чадах билээ?
Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч!
Нүгэлтнүүд чамайг уруу татваас бүү аялд хүү минь,
Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу Садар эмээс ч тэр салган аврах билээ.
Эс тэгвээс хүндлэл чинь бусдынх болж Нас жилээ чи харгис нэгэнд алдах вий.
Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх. Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл.
Өнөөхийг тэврэн авч үнсээд, Нүүрэмгий нь аргагүй тэр эм түүнд
Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, гоо үзэсгэлэнгээ жигшүүр болгож, янхандалаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.
Чи нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм.
Ийнхүү чи янхандал дотроо тэдгээр эмээс ялгаатай юм. Чи шан хөлс өгдөг, чамд шан хөлс өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм.
Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.
Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтнүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.
Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм.