Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 38:10 - Ариун Библи 2013

10 Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу харагдсан учир Тэр түүнийг бас үхүүлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд бузар харагдсан учир Тэр түүний амийг бас авав.

Onani mutuwo Koperani




Эхлэл 38:10
13 Mawu Ofanana  

Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ. Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.


Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу байв.


Тэрээр ЭЗЭНийг дуудан —Миний Бурхан ЭЗЭН, миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хөвгүүнийг үхэлд хүргэж Та түүнд гай авчираа юу? гэж хашхирав.


Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд хорон муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ.


Энэ зүйл Бурханы мэлмийд зохисгүй муу байсан тул Тэрээр Израилийг цохив.


Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах. Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олох.


Эс тэгвээс ЭЗЭН хараад, үүнийг эс таалах ба Дайснаас чинь уур хилэнгээ буцааж магад.


Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан —Би та нартай хамт байдаг гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав.


Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид —Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.


Иудагийн хөвгүүд нь Ер Онан нар байв. Гэвч Ер Онан нар Канаан нутагт үхсэн.


Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл Бурхан түүний төлөө зуучилна. Харин хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? гэж сургамжлав. ЭЗЭН тэднийг үхүүлэхээр шийдсэн тул тэд эцгийнхээ дуу хоолойг сонссонгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa