3 бас Ишмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ.
Хөвгүүдийнх нь нэрс, тэдний төрсөн дарааллаар дараах болой. Ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,
Есав дөчин настайдаа хит хүн Беерийн охин Иудит болон хит хүн Елоны охин Басемат нарыг эхнэр болгон авчээ.
Тиймд Есав, Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин Махалатыг эхнэр болгон авав. Тэр нь Небаиотын охин дүү юм.
Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар билээ.
Есав канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг эхнэр болгон авч,
Тэгээд Ада нь Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлжээ.