7 Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв.
Рахел —Бурхан намайг зөвтгөж миний дууг сонсоод надад хүү хайрлалаа гээд түүнийг Дан гэж нэрлэжээ.
Рахел —Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэдэг нэр өгчээ.
Нафталийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем.
Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоон хүн юм.
Ашерын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэгэн хувь юм.
Нафталийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.