Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 30:2 - Ариун Библи 2013

2 Иаков, Рахелд уурлан —Чамд умайн үрийг эс зөвшөөрсөн Бурханыг би орлох хэрэг үү? гэсэнд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Иаков Рахелд уурлан —Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? гэсэнд

Onani mutuwo Koperani




Эхлэл 30:2
17 Mawu Ofanana  

Сараи, Абрамд —ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магад гэж гуйсанд Абрам, Сараиг сонсон дагажээ.


Учир нь Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний умай бүрийг ЭЗЭН хаасан байжээ.


Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.


Леа хайр хүртээгүйг ЭЗЭН үзээд Леагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ.


Иаков уурлаж, Лабантай маргалдав. Иаков, Лабанд —Би ямар гэмт үйлдэл хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?


Иосеф тэдэнд —Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ?


Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран —Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу гэж хэлэв.


Хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ. ЭЗЭНийг магтагтун!


Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв, Умайн үр жимс нь шагнал болой.


Мосе хуаранд ойртмогцоо тугалыг мөн бүжиг цэнгэлийг харав. Тэгээд Мосегийн уур дүрэлзэн гартаа буй хавтангуудыг уулын бэлд шидэж хагалан бутлав.


Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч Зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


чанга дуугаар хашхиран —Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ.


Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.


Тэрээр Ханнад хайртай байсан учраас түүнд нэг хувь илүүг өгдөг байв. Гэвч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa