Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 3:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.

Onani mutuwo Koperani




Эхлэл 3:6
19 Mawu Ofanana  

хүн —Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв.


Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно.


Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв.


Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.


Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ.


Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.


Нүдтэйгээ би гэрээ хийсэн билээ. Тэгээд яаж би онгон охиныг хүсэмжлэн харж чадах билээ?


Хүний хүү чи, харагтун, Би нэг үлээлтээр нүдний чинь хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, нулимс чинь ч урсах ёсгүй.


“Израилийн гэрт өгүүлэхдээ «Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун. Хүч чадлын чинь сүр, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох ариун газраа Би буртаглах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид чинь илдэнд унана.


“Хүний хүү чиний хувьд, Би тэдний бардамналын баясгалан, нүдний хүслэн, зүрхний баясал нь болох бат цайзыг мөн хөвгүүд охидыг нь авах тэр өдөрт,


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.


Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэмд унасан юм.


олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс миний майхан дотор газарт булаастай, доор нь мөнгө нь байгаа гэв.


Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ хорвоогоос юм.


Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнийг шахамдуулсаар байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд оньсогыг ярив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa