18 Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.
18 Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно.
Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно.
Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.
Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.
Буудайн оронд өргөст бутнууд, арвайн оронд шарилж ургаг гэв. Ингээд Иовын үг барагджээ.
Өлөн хүмүүс тэдний ургацыг цөлмөж, Өргөст бутнууд дундаас ч түүж хамдаг агаад Цангагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.
Адайрын замд сундуу хийгээд занга. Анхаарал болгоомжтон тэдгээрээс ангид.
Харагтун, бүх газарт нь өргөст бут битүү ургаж, Халгайгаар гадарга нь дүүрч, чулуун хашаа нь нурсан байлаа.
Ард түмний минь нутаг, Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө, Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!
Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.
Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр сундуу бут, өргөст бут ургана.
Бүх газар сундуу бут, өргөст бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.
Тэд буудай тариад, өргөст ургамал хурааж авав. Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав. Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас ургацаасаа ичигтүн”
Учир нь Иудагийн хүмүүс ба Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна. “Боловсруулаагүй газраа хагалагтун, Өргөст ургамлын дунд бүү тариал.
Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов.
Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэгэн нь ургамал ногоо иддэг.
Харин тэр нь хогийн ургамал ба халгайг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.
та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.