Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Эхлэл 3:16 - Ариун Библи 2013

16 эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.

Onani mutuwo Koperani




Эхлэл 3:16
30 Mawu Ofanana  

Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.


Иабез өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез гэж нэрлэхдээ “Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм” хэмээжээ.


Тэгээд хааны гаргах цааз жаягийг түүний агуу хаант улс даяар сонсгоход эмэгтэйчүүд бүгд нөхрүүдээ их ч бай, дорд ч бай хүндлэх болно гэв.


Тэнд тэд айдас чичрэлд, Төрж буй эмэгтэйнх шиг өвдөлтөд автжээ.


Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биенээ харж, Царай нь галын дөл лугаа адил шатна.


Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.


Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлон шаналанд буюу Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Тэр эмэгтэйн ам өчиг бүр мөн сэтгэлээ номхтгохоор хүлэх тангараг бүрийг нөхөр нь баталж эсвэл нөхөр нь хүчингүй болгож болно.


Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир зовуурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ, ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлан дахиж зовлонгоо санадаггүй.


Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.


чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин хуулийн хэлдэг шиг тэд захирагдаж байг.


Эхнэрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин нөхөрт нь байна. Үүнчлэн нөхрийн биеийг мэдэх эрх мэдэл өөрт нь бус харин эхнэрт нь байна.


Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.


Гэвч эмэгтэйчүүд итгэл, хайр, ариусал дор даруухан байваас тэрээр хүүхэд төрүүлэхээр аврагдана.


нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa